Мэдээ, Мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.


Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542  хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж,  90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.

  

Хуваалцах:

Share on facebook
Facebook

Санал хүсэлт

Та манай цэцэрлэгтэй холбоотой санал, хүсэлт болон цаашид хамтран ажиллах хэргэцээ шаардлага, шинэ санаа оноогоо бидэнтэй хуваалцна уу.

14516348_1792346217716646_6805174643451185422_n

Шинэ элсэлтийн БҮРГЭЛ

Намуунгоё цэцэрлэгийн шинэ элсэлтийн бүртгэл болон
одоо хичээллэж буй дугуйлан секцэнд бүртгэж байна. Мэдээлэлийг